22 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа.
Хагас шигээд Канад, Швед, Финланд, ОХУ гэсэн хоккейн спортоор тэргүүлэгч дөрвөн улс шалгарсан ба 18 хүртэлх насны залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Канадын баг Шведийг 8:1 харьцаагаар бут ниргэж финалд шалгарлаа. Хэсгийн тоглолтоо Канадчууд мөн л Шведийг 12:1 харьцаагаар бут ниргэж байлаа.
Харин Финланд, ОХУ-ын тоглолт ширүүн өрсөлдөөн дунд явагдан ОХУ-ын залуучууд 6:5 харьцаагаар ялалт байгуулснаар финалд Канадын эсрэг тулахаар шалгарлаа.