Аваргуудын лигийн финалд Английн багууд хүч үзнэ

Сурталчилгаа
Аваргуудын лигийн финалд Английн багууд хүч үзнэ

Аваргуудын лигийн хагас шигшээ сүүлийн тоглолт урьд шөнө явагдлаа. 

Хагас шигшээ эхний тоглолтод Английн Манчсетер Сити клуб Франын ПСЖ клубыг нийлбэр дүнгээр 4:1 харьцаагаар буулган авч финалд үлдээд байгаа. Тус тоглолтын тойм бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл урьд шөнө Английн Челси болон Испанийн Реал Мадридын хариу тоглолт явагдлаа. Эхний тоглолтод тэд 1:1 харьцаагаар тэнцсэн бол хариу тоглолтод Челси клубынхэн алдарт Стамфорд Бридж цэнгэлдэхдээ Реал Мадрид клубыг 2:0 харьцаагаар хожин финалд шалгарлаа. Тоглолтын гоолын салхийг 28 дахь минутад Вернер нээсэн бол 85 дахь минутад Моунт гоолдон хожлоо улам бүр баталгаажуулсан байна. 

Челси клубын хувьд хамгийн сүүллд 2012 онд Аваргуудын лигийн финалд шалгарч байсан бол Реал Мадрид 2018 онд финалд шалгараад зогсохгүй түрүүлж байсан түүхтэй. Харин энэ удаад финалд Английн багууд өрсөлдөхөөр боллоо. Аваргуудын лигийн финалд нэг улсын багууд финалд шалгарч тохиолдол өмнө нь долоон удаа гарч байжээ. Харин Англи багуудын хувьд 2007/2008 оны улиралд Манчестер Юнайтед - Челси, 2018/2019 оны улиралд Ливерпүүл - Тоттенхам багууд финалд тунаж байлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0