Манчсестер сити анх удаа финалд шалгарлаа

Сурталчилгаа
Манчсестер сити анх удаа финалд шалгарлаа

Английн Манчестер Сити клуб Францын хүчирхэг ПСЖ клубыг хагас шигшээд буулган авч түүхэндээ анх удаа "Аваргуудын лиг"-ийн финалд шалгарлаа. 

Урьд шөнө явагдсан хагас шигшээ хариу тоглолтод Манчестер Сити клуб өөрийн талбайдаа ПСЖ клубыг 2:0 харьцаагаар буулган авч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (Манчестер Сити 4:1 ПСЖ) финалд шалгарлаа. Урьд шөнийн тоглолтод ПСЖ клубийн гол тоглогч болох МБаппе гэмтлийн улмаас оролцоогүйгээс гадна тоглолтын 69 дэх минутад Ди Мария улаан хуудас аван талбайг орхисон юм. 

Тоглолтын үеэр цас орж Этихад цэнгэлдэхэд байгаль цаг уурын хүндхэн нөхцөлд явагдсан тоглолтын 11, 63 дахь минутуудад Махрез дабль хийн багаа финал руу хөтөллөө. 

Өнөө шөнө явагдах Челси болон Реал Мадридын тоглолтын үр дүнгээр финалд Манчестер Сити клубтэй өрсөлдөх баг тодорно. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0