22 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Урьд шөнө шөвгийн наймын тоглолтууд "халуухан" болж өнгөрлөө. Хагас шигшээгийн төлөөх хоёр тун сонирхолтой өрсөлдөөнд Канадын залуучууд Чехийг 10:3 харьцаагаар бут ниргэсэн бол залуучуудын дэлхийн 10 удаагийн аварга АНУ-ын багийг өнгөрсөн анх удаа түрүүлсэн Шведүүд 5:2 харьцаагаар хожин шуугиан тарилаа.
Канад 10:3 Чех тоглолтын тойм:
Үлдсэн хоёр тоглолтод таамгийн дагуу буюу харьцангуй сул өрсөлдөгчтэй таарсан Финланд залуучууд Швейцарийг 5:2 харьцаагаар хожиж, ОХУ-ын баг Беларусийг 5:2 харьцаагаар тус тус хожин хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээ тоглолтууд хуваарийн дагуу тавдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө явагдах хуваарьтай байна. /Улаанбаатарын цагаар/