Мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий финалын тоглолт үргэлжлэн явагдаж байна.
Дэлхийн шилдгүүд өрсөлдсөн энэ удаагийн ДАШТ-ий финалд дэлхийн гурван удаагийн аварга (2014, 2016, 2017) М.Селби болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нар тунан үлдээд байна. М.Селби аваргын хувьд тав дахь удаагаа ДАШТ-ий финалд үлдэж байгаа нь энэ бол Ш.Мөрфигийн хувьд дөрөв дэх удаагаа финалд хүч үзэж байна. Тэд хоорондоо 40 удаа учраа тааран тоглоход хоёр удаа тэнцэж, 21 удаад нь М.Селби, 17 удаад нь Ш.Мөрфи хожиж байсан юм.
Урьд шөнө явагдсан финалын эхний тоглолтуудад хоёр тамирчин эн тэнцүүхэн өрсөлдөж өгөө, аваатай явж байсан ч сүүлийн дөрвөн тоглолт дараалан хожил байгуулснаар М.Селби хяналтаа тогтоож эхэллээ.
Финалын тоглолт өнөө орой Улаанбаатарын цагаар 20:00 цагаас үргэлжлэн явагдах хуваарьтай байна.