22 дахь удаагийн шайбтай хоккейн 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
1999 оноос жил бүр зохион байгуулагдах болсон ДАШТ нь өнгөрсөн онд ковидийн улмаас зохион байгуулагдаагүй ч энэ жил АНУ-д гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын баг 10 удаа түрүүлсэн байдаг бол Финланд улс дөрөв, ОХУ, Канадын багууд тус бүр гурван удаа түрүүлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр эхэлсэн 22 дахь удаагийн ДАШТ-ий эхний өдөр ганган тоглолтууд явагдлаа.
Тодруулбал А хэсэгт 2019 онд анх удаа ДАШТ-д түрүүлсэн Шведийн баг Беларусийн багийг 5:1 харьцаагаар илүүрхэн хожсон бол В хэсгийг гол хоёр баг болох АНУ, ОХУ-ын багуудын ширүүн тоглолт явагдлаа. АНУ, ОХУ-ын тоглолтын нэг болон хоёрдугаар үед АНУ-ын баг тус бүр гурван гоол оруулсан бол ОХУ-ын баг таван гоол оруулж улмаар гуравдугаар үед нэг гоол оруулснаар тоо тэнцэж нэмэлт үе гарлаа. Нэмэлт үед ОХУ-ын Ч.Никита багтаа хожлын гоолоор бэлэг барилаа.