Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй 10 жингийн финалын тулаан явагдаж дууслаа.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж хоёр хүрэл медаль хүртлээ.
Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангасан ба манай сайт ДАШТ-ийг эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл шууд дамжуулан үзүүлж байгаа билээ.
Энэ удаагийн ДАШТ-д 66 орны 486 тамирчин оролцсоноос 17 орон медалийн болзол хангаад байна. Урьд шөнө явагдсан эмэгтэй 10 жингийн 54кг, 64кг, 81кг жингүүдээс бусад бүх жинд Энэхтэг боксчид түрүүллээ. Дээр дурдсан жингүүдэд ОХУ, Узбекистан, Туркын залуу тулаанчид түрүүлсэн бол Энэтхэг охид харин хүрэл медаль хүртэж багаараа бүгд медаль хүртлээ.
Өнөөдөр /04.23-ны 22:00 цагаас/ хуваарийн дагуу эрэгтэй 10 жингийн финалын тулаан явагдана.
А.Хулангийн хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Э.Сүхбатын хүрэл медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Манай сайт сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 11 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол ширэн бээлийтнүүдийхээ тулааны бичлэг болон явцын мэдээллийг тогтмол, шуурхай хүргэж байна.