Э.Сүхбат Испанийн тулаанчийг илүүрхэн "зодлоо"

Сурталчилгаа
Э.Сүхбат Испанийн тулаанчийг илүүрхэн "зодлоо"

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр манай хоёр боксчин гайхалтай тулаануудыг хийж хүрэл медалийн болзол хангалаа. 

 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Өчигдөр жин, жингийн медалийн төлөөх тулаанууд эхэлж манай улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуарийг, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуанийг тус тус илүүрхэн хожиж хүрэл медалийн болзол хангалаа.

Хэдийгээр манай сайт тус тулаануудыг шууд дамжуулсан үзүүлсэн ч шөнө болсон тулааныг үзэж амжаагүй үзэгчдэдээ зориулан зөвхөн монгол тулаанчдынхаа тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. А.Хулангийн тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр 20:00 цагаас А.Хулан, 00:00 цагаас Э.Сүхбат нар ОХУ-ын "ширүүн" тулаанчидтай хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө тулалдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.  

Тэмцээний гурав дахь өдөр манай улсаас гурван ширэн бээлийтэн рингнээ тулалдсан ба эрэгтэйчүүдийн 52кг жинд Э.Сүхбат Германы боксчинтой тулалдаж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан тулааны бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж, Энэтхэгийн боксчинг буулган авч шөвгийн наймд шалгарсан тулааныг ЭНД дарж тус тус үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0