Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр манай хоёр боксчин гайхалтай тулаануудыг хийж хүрэл медалийн болзол хангалаа.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж байгаа ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр жин, жингийн медалийн төлөөх тулаанууд эхэлж манай улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан Казакстаны тамирчин Турабаев Гулнуарийг, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испани улсын тамирчин Пантожа Морено Жуанийг тус тус илүүрхэн хожиж хүрэл медалийн болзол хангалаа.
Хэдийгээр манай сайт тус тулаануудыг шууд дамжуулсан үзүүлсэн ч шөнө болсон тулааныг үзэж амжаагүй үзэгчдэдээ зориулан зөвхөн монгол тулаанчдынхаа тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
А.Хулан өнөөдөр 20:00 цагаас ОХУ-ын "ширүүн" тулаанчтай хагас шигшээд буюу мөнгөн медалийн төлөө тулалдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.
Манай сайт сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-ийг дөрөвүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 11 хоногийн турш шууд дамжуулан үзүүлэхээс гадна монгол ширэн бээлийтнүүдийхээ тулааны бичлэг болон явцын мэдээллийг тогтмол, шуурхай хүргэж байна.
Тамирчиддаа амжилт хүсье
Сайхан б.наа
Manai tamirchid beltgel sain bna saihan tulaldaj bna oirii ued iim saihan tulaanuud haraagui udsan bna. Bugded n amjilt husie.
Bayar hurgeye. Ene suvag univishionii hedd deer gardag ve?