Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа явагдлаа.
Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдах эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа явагдлаа.
Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдах ба манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Урьд шөнө тэмцээний сугалаа явагдсан ба өнөөдөр эрэгтэйчүүдийн 56кг жинд Б.Алтантулга манайхны салхийг хагалан тулалдахаар боллоо. Түүний жинд нийт 26 боксчин тулалдахаар сугалаанд орсон бөгөөд манай тамирчин эхний тойрогт Молдавын тамирчинтай оноолт таарсан байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Дөрөвдүгээр сарын 13 /Мягмар гараг/
22:00 цагт нээлтийн ёслолын ажиллагаа
23:00 цагт хэсгийн тулаан явагдах ба манай тамирчин өнөөдрийн 18 дахь тулаанд гарах хуваарьтай байна.