Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдээд байна.
Унгар улсын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба 93 орны 559 хүчтэн оролцох мэдүүлгээ өгөөд байна. Энэ удаагийн ДАШТ-д монгол жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор Монгол улсаа төлөөлөн 18 жүдоч хүч үзэх мэдүүлгээ өгөөд байна.
Мөн түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсын нэр дээрээс манай хоёр бөх зодоглох ба эмэгтэйчүүдийн -52кг жинд Абу Дабыгийн их дуулгын аварга Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн -66кг жинд мастерсийн хүрэл медальт Б.Нармандах нар хэн хэн нь хоёр дахь удаагаа АНЭУ-ын нэрийн өмнөөс ДАШТ-д зодоглох гэж байна.
Манай бөхчүүдээс хамгийн ахмад нь дэлхийн аваргын хошой хүрэл медаль МУГТ Ё.Басхүү энэ жил 31 настай бөгөөд зургаа дахь ДАШТ-дээ зодоглож байна. Харин залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг, Душанбегийн их дуулгын аварга Б.Ганхайч нар 30 насандаа мөн зургаа дахь удаагаа насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглох гэж байна.
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд болон Улаанбаатарын их дуулгын аварга Б.Эрхэмбаяр нар энэ жил 29 настай бөгөөд хэн хэн нь дөрөв дэх ДАШТ-дээ хүч үзэх гэж байна. Харин бусад бөхчүүдийн хувьд харьцангуй залуу бөхчүүд юм.
Энэ удаагийн ДАШТ-д хүч үзэх манай бөхчүүдээс нас, насны дэлхийн аваргаас медаль хүртэж байсан есөн бөх байна. Үүнд:
- Э.Ариунболд дэлхийн аваргын мөнгөн медаль. Ташкент 2022 он.
- МУГТ Л.Энхрийлэн дэлхийн аваргын хошой хүрэл медаль, залуучуудын дэлхийн аваргын багийн мөнгөн медаль. Ташкент 2022 он, Доха 2023 он
- МУГТ Ё.Басхүү дэлхийн аваргын хошой хүрэл медаль. Унгар 2021 он, Доха 2023 он
- Л.Анхзаяа дэлхийн аваргын хүрэл медаль. Абу Дабы 2024 он
- Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аварга. 2019 он
- Г.Наранцэцэг залуучуудын дэлхийн аваргын хүрэл медаль. 2015 он
- Т.Ариунзаяа өсвөрийн дэлхийн аварга. Лима 2024 он
- Ж.Анударь өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медаль. Лима 2024 он
- Б.Ням-Эрдэнэ өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медаль. Сараево 2022 он
Hire The Best Cryptocurrency Recovery Service / Lost Recovery Masters. Lost Recovery Masters offers tailored assistance to simplify and enhance the recovery process for victims who have fallen victim to Bitcoin theft. Understanding how reliable recovered funds are to their clients, Lost Recovery Masters has emerged with extremely effective and professional Bitcoin recovery services. Lost Recovery Masters has a team of investigators from across the globe that are well prepared to help clients from wherever they may be which means that help will always be within reach. Contact info. Website ( https://lostrecoverymasters.com/ ) Email ( Support@lostrecoverymasters.com ) Whatsapp +44(7537)-105921