Олон улсын олимпийн хорооны боксын төрлийг зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрээр олимпийн эрхийн төлөөх боксын тэмцээнийг цуцалж оронд нь дэлхийн чансааны дагуу олимпийн наадамд оролцох эрхийг нь олгохоор болсон юм.
Дээрх шийдвэрийн дагуу манай улсаас эмэгтэйчүүдийн -75кг жинд М.Мягмаржаргал, эрэгтэйчүүдийн -57кг жинд Э.Цэндбаатар нарын олимпийн наадамд оролцох эрх нь баталгаажсан байна. М.Мягмаржаргалын хувьд Монгол улсаас боксын спортоор олимпийн их наадамд тулалдах анхны эмэгтэй боксчноор тодорч байгаа бол дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар хоёр дахь олимпдоо хүч үзэхээр боллоо. Эрэгтэйчүүдийн -63кг жинд олимпийн эрхээ нэгэнт аваад байсан Б.Чинзоригтой нийлээд манай улсаас энэ удаагийн олимпод боксын төрлөөр гурван тамирчин оролцохоор болж байна.
Боксын спорт сонирхогчдодоо зориулан ОУХМ Э.Цэндбаатарын 2019 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх гайхалтай тулааны бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.
Амжилт