Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2021 оны Токиогийн олимпийн эрх олгох тивүүдийн тэмцээн болон тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг эцсийн байдлаар зарлалаа.
Европ тивийн хувьд 2021 оны гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Унгарын Будапешт хотноо олимпийн эрхийн тэмцээнээ хийх бол Африк, номхон далайн орнууд дөрөвдүгээр сарын 2-4-ий өдрүүдэд Морокко улсад хийх юм.
Азийн тивийн бөхчүүд дөрөвдүгээр сарын 9-11-нд олимпийн эрхийн төлөө өрсөлдөх бол залгуулаад 12-17-нд тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Тус хоёр тэмцээн Казахстан улсын Алматы хотод болно. Харин тавдугаар сард Болгар улсын Софи хотноо Дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн зохион байгуулагдана.
Монголын хүчит бөхчүүддээ амжилтын дээдийг хүсэн ерөөж байна.