Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 32 тамирчиөн өрсөлдөж буй дэлхийн гранпри тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Яг одоо дэлхийн гурван удаагийн аварга (2014, 2016, 2017) Марк Селби хоёр дугаар тойрогт Антони Макгиллтэй өрсөлдөж байна. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 9 удаа учраа тааран тоглоход Селби аварга долоон удаад нь хожиж байлаа. Антони Макгилл 2015 оны ДАШТ-ийн хоёрдугаар тойрогт 2014 онд дэлхийн аварга болоод байсан Марк Селби аваргыг хожиж шуугиан тарьж байсныг биллиард сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. Өнөөдөр ямаршуухан тоглолт үзүүлэхийг нь хамтдаа үзэж сонирхоцгооё.
Селби аварга нэгдүгээр тойрогт Хятадын Лиан Венбог 4:3 харьцаагаар буулган авсан тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол ЭНД даран тус тоглолтыг нөхөж үзэх боломжтой.