Мэргэжлийн снукер биллиардын энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох дэлхийн гранпри тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Яг одоо дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби Хятадын Лиан Венботой тоглож байна. Хоёр тамирчны хувьд урьд өмнө нь 14 удаа учраа таарахад бие биенээ тус бүр долоон удаа хожоод байгаа ба энэ удаагийн тоглолт нь хайнаа хагалах тоглолт болох учиртай.