Өнгөрөгч амралтын өдрүүдэд Олимпийн таеквондогийн XXVIII дахь удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн Хандгайт дахь олимп спорт цогцолборт зохион байгуулагдлаа.
Цар тахлын улмаас энэ жил төлөвлөгөөт тэмцээнүүд хуваарийн дагуу явагдаж чадаагүйн улмаас гурван насны ангилал буюу залуучууд, насанд хүрэгч, мастер ангиллын тэмцээнүүд нэг дор болсноороо онцлогтой. Энэ удаагийн УАШТ-д 36 байгууллагын 450 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн ба тэмцээний зохион байгуулалтын хувьд олон улсын тэмцээний стандартын дагуу зохион байгуулагдлаа. Тодруулбал Монголын Таеквондогийн холбооноос оноолт, үр дүнгийн цахим тооцооллын системийг нэвтрүүлсэн анхны тэмцээнээ хийхийн сацуу video replay буюу бичлэг ухраан үзэх шүүлтийн системийг хэрэгжүүлсэн байна.
Спорт сонирхогчдодоо тэмцээний онцлох гэрэл зургуудыг түүвэрлэн толилуулж байна.