Ооска гавъяатын нэрэмжит тэмцээний шилдгүүд

Сурталчилгаа
Ооска гавъяатын нэрэмжит тэмцээний шилдгүүд

 

"Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий хошой мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бангкок-1998” Азийн наадмын мөнгө, “Пусан-2002” Азийн наадмын алтан медальт, “Тегеран-1997” Азийн АШТ, “Бусан-1997” Зүүн Азийн наадмын аварга, Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээний 10, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын долоон удаагийн аварга, МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, МУГТ О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

 

2009 оноос хойш тасралтгүй хөнгөн жингийн ангиллаар зохион байгуулагддаг байсан тус тэмээн энэ жилийн хувьд 10 жингийн ангиллаар зохион байгуулагдлаа. Оны эхэнд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хойш тэмцээнгүй удаан завсарласны эцэст 24 байгууллагын 170 гаруй тамирчин өрсөлдсөн сайхан тэмцээн боллоо.

Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж доод гурван жинд спортын мастер Ц.Гантөгсийн унаган шавь нар болох ОУХМ З.Занабазар 57 кг-д, ОУХМ Т.Тулга 65 кг-д, ОУХМ З.Сумъяабазар 74 кг-д нар түрүүлсэн бол 23 хүртлэх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг 86 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин 19 настай ОУХМ Э.Батмагнай 97 кг-ын жинд түрүүлэв. 

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН
57 кг (23 бөх)
1. Занданбудын Занабазар (Хилчин)
2. Пүрвээгийн Дашцэрэн (Хасу-Мегастарс)
3. Цэдэвийн Мандалсүрэн (Алдартан)
3. Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)
65 кг (24 бөх)
1. Төмөр-Очирын Тулга (Хүч)
2. Шинэбаярын Дэлэг (Хилчин)
3. Батбаатарын Буд (73 дугаар сургууль)
3. Намсрайн Ганбаяр (Женко)
74 кг (14 бөх)
1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд)
2. Энхбаярын Бямбадорж (Баянхонгор)
3. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
3. Бат-Эрдэнийн Бямбадорж (Сүлд)
86 кг (12 бөх)
1. Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
2. Батчулууны Анхбаяр (73 дугаар сургууль)
3. Мэндбилэгийн Тэмүүжин (Хангарьд)
3. Ганболдын Төрболд (Женко)
97 кг (9 бөх)
1. Энхтүвшингийн Батмагнай (Баянхонгор)
2. Чинбатын Алтангэрэл (Хилчин)
3. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс)
3. Төмөрбатын Мөнгөншагай (73 дугаар сургууль)

Эхний өдрийн шигшээ барилдааны бичлэг:

 

Тэмцээний сүүлийн өдөр 61 кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн тивийн хошой хүрэл медальт ОУХМ Б.Батмагнай, 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Даянбилэг, 92 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нямбаяр, 125 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл нар тус тусын жиндээ аваргаллаа. 
Тэмцээний багийн дүнгээр ОУХМ Б.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хорооны баг 82 оноогоор тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” 63, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 54 оноогоор хоёр, гуравдугаар байрт оров. Шилдэг дасгалжуулагчаар спортын мастер Ц.Гантөгс, шилдэг шүүгчээр М.Бямбаноров нар тодров.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН
61 кг (19 бөх)
1. Түмэнбилэгийн Түвшинтулга (Эрч)
2. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар)
3. Батсайханы Далайбаяр (МУБИС)
70 кг (21 бөх)
1. Батчулууны Батмагнай (Алдар)
2. Болдбаатарын Сундуйжадамба (Хилчин)
3. Гансүхийн Бэгзжав (Алдар)
3. Баатархүүгийн Өсөхбаяр (Аварга)
79 кг (22 бөх)
1. Ган-Очирын Даянбилэг (Алдар)
2. Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
3. Дэшзэвэгийн Эрдэнэчулуун (Хилчин)
3. Алтанзулын Дөлгөөн (Хасу-Мегастарс)
92 кг (13 бөх)
1. Баатарын Нямбаяр (Приус центр)
2. Цогтбаярын Мөнхбаяр (Хилчин)
3. Чадраабалын Чойжамц (Хасу-Мегастарс)
3. Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
125 кг (15 бөх)
1. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
2. Мөнхбатын Сумъяабазар (Аварга)
3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Хангай хайрхан)
3. Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо, Нэмэлт цаг Over Time


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0