Мэргэжлийн снукер биллиардын Европын мастерс тэмцээний аваргаар дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби тодорлоо.
Энэ сарын 21-нээс эхэлсэн тус тэмцээн долоо хоногийн турш тун ширүүн өрсөлдөөн дунд явагдаж, сонирхолтой тоглолтуудаар дүүрэн байлаа. Тодруулбал тэмцээний эхний өдөр дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс бүдэрч, домогт Ронни О Сулливан чансаа доогуур залуу тамирчинд хоёрдугаар тойрогт хожигдсон зэргийг дурдаж болно.
Манай сайт Жон Хиггинс аваргын тоглолтыг толилуулсан ба тус тоглолтыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Харин өнөөдөр дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан хоёрдугаар тойрогт 18 настай Ирланд залууд хожигдсон тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.