Мэргэжлийн снукер биллиардын Европын мастерс тэмцээн энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна.
1989 оноос тогтмол зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн нь дэлхийн чансаа олгох томоохон тэмцээн юм.
Нийт 128 тамирчин өрсөлдөж буй тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба нэгдүгээр тойргийн онцлох тоглолт нь дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Английн Мартин Гоулдэд хожигдон тэмцээнээ дуусгалаа. Өмнө нь тэд 15 учраа тааран тоглохдоо 10 удаад нь Жон Хиггинс аварга хожиж байлаа. Харин Мартин Гоулдын хувьд сүүлийн гурван тоглолт дараалан Жон Хиггинсийг хожиж буй нь энэ юм.
Европын мастерс тэмцээн энэ сарын 27-ыг хүртэл үргэлжлэн явагдана.