Монголын чөлөөт бөхөд "эвийн салхи" эргэлээ

Сурталчилгаа
Монголын чөлөөт бөхөд "эвийн салхи" эргэлээ

 

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүхийн санаачлагаар "НЭГ ЗОРИЛГО, НЭГ БАГ" уриан дор зохион байгуулагдсан хуралд 21 аймаг, Улаанбаатар хотын нийт 50 гаруй багш дасгалжуулагчид чууллаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

  • 11, 12-р сард зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах журам
  • 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох
  • Олимпийн эрхийн тэмцээн, Олимпийн наадамд баг тамирчдыг нэгдсэн нэг багийн удирдлагаар бэлтгэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П. Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах зөвлөлийн гишүүдийн санаачлагааар МУГТ О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо. 

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатар өнгөрсөн онуудад БНХАУ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн билээ. БНХАУ-ын Ганьсү мужийн Ланьжоу хотын шигшээ багийг хариуцан ажиллах хугацаандаа тухайн багийн түүхэнд байгаагүй амжилтуудыг шавь нар нь үзүүлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Мянганбанзрагч

    Гоё

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0