Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдаж байна.
- Эмэгтэйчүүдийн дөрвөн жинд барилдах манай зургаан бөхийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
- Эрэгтэйчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
- Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт барилдсан Б.Хорлоодой эхний тойрогт харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл тус жингийн D хэсэгт залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Ж.Мариамтай барилдан гарт өчих мэхээр ЦЭВЭР ЯЛЛАА. Улмаар хоёрдугаар тойрогт Хайти улсын бөхийг мөн яллаа. Гуравдугаар тойрогт тун удахгүй Францын Г.Астридтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын К.Алесятай барилдан цэвэр ялагдлаа.
- Олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа эхний тойрогт Францийн Р.Хелентэй барилдан ЦЭВЭР ЯЛЛАА. Д.Сумъяа аварга Р.Хеленийг найм дахь удаагаа ялж буй нь энэ юм.
- Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн А хэсэгт дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгө, их дуулга тэмцээнүүдийн аварга Г.Одбаяр Узбекистаны Б.Гиёсжонтой барилдан ЦЭВЭР ЯЛЛАА.
- Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн С хэсэгт залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар хоёрдугаар тойргийн барилдаандаа Конго улсын залуу бөхийг ЦЭВЭР САВЛАА.
- Эрэгтэйчүүдийн -66 кг жингийн хоёрдугаар тойрогт Ё.Басхүү Энэтхэгийн бөхийг, Г.Хэрлэн Аргентиний бөхийг тус тус яллаа.
Яг одоо МУГТ Д.Сумъяа аварга хоёрдугаар тойрогт Доминикан улсын залуу жүдоч Р.Анатай дөрөвдүгээр дэвжээнээ барилдана. Харин нэгдүгээр дэвжээнээ дэлхийн аваргын иж бүрэн медальт, Visa Team багийн тамирчин МУГТ М.Уранцэцэг Австрын залуу бөхтэй барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.