Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга ангиллын тэмцээн болох Парисын их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Сугалаа явагдахаас өмнө 121 орны 740 гаруй жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байсан бол өчигдөр сугалаа явагдаж 115 орны 407 эрэгтэй, 276 эмэгтэй буюу нийт 683 орны тамирчин оролцохоор боллоо. Харин манай улсын баг, тамирчдын хувьд урьдчилсан мэдүүлэгт өгөгдсөн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй ба эрэгтэй 12, эмэгтэй 8 буюу нийт 20 тамирчин бүгд сугалаанд оролцлоо.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдана.
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд манай улсаас хоёр бөх барилдана
Энэ жинд нийт 34 жүдоч барилдах ба манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг D хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Австралийн Т.Катаринатай барилдана. Харин В хэсэгт Г.Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын К.Алесятай барилах оноолт гарлаа.
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар барилдана
Энэ жинд 40 жүдоч барилдах ба манай улсаас В хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Гүржийн Л.Татианатай барилдах оноолттой байгаа бол D хэсэгт Л.Сосорбарам Гүржийн Ж.Мариамтай барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд олимпийн мөнгөн медальт МУГТ Д.Сумъяа барилдана
Энэ жин эмэгтэй жингүүдээс хамгийн олон оролцогчтой буюу 51 жүдоч барилдана. Манай улсаас олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа эхний тойрогт Францийн Р.Хелентэй барилдах оноолттой байна.
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч эх орноо төлөөлөн барилдана
Энэ жинд 41 жүдоч барилдах ба манай улсаас Б.Ганхайч С хэсгийн эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Хоёрдугаар сарын 8-ны өдөр
- 15:00 цагаас хэсгийн барилдаан 5 дэвжээн дээр зэрэг явагдана.
- 00:00 цагаас медалийн төлөөх барилдаан явагдана.
Shuud. Uzii