Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн -61, -74, -86, -92, -125 кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас дараах бөхчүүд барилдлаа.
61 кг: Намсрайн Ганбаяр
74 кг: Занданбудын Сумъяабазар
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Үдээс өмнөх урьдчилсан болон хагас шигшээ барилдааныг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба 125 кг жинд “Инчёнь-2014” Азийн наадмын хүрэл медальт, 2014 оны Азийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Хүдэрбулга алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны Азийн аварга Казахстаны Юсуп Батырмурзаевтай хүч үзнэ.
Харин 74 кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ З.Сумъяабазар, -92 кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.