Чөлөөт бөхийн тивийн аваргаас манай бүсгүйчүүд медалийн хур буулгалаа

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн тивийн аваргаас манай бүсгүйчүүд медалийн хур буулгалаа

 

Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн барилдаанууд явагдаж дууслаа. 

Энэ удаагийн тивийн аваргад манай 10 бүсгүй барилдсан ба гурван мөнгө, гурван хүрэл, гурван бөх шагналт тавдугаар байранд орсон амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр медаль хүртсэн бүсгүйчүүдээ танилцуулж байна. 

Амаржаад удаагүй ч Э.Даваачимэг тивдээ үзүүрлэлээ

57 кг жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил үрийн зулай үнэрлэж их спортдоо ирээд удаагүй байгаа түүний хувьд ийнхүү Азийн аваргаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь (2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн) медалиа хүртэж байна.
Тэрбээр Энэтхэгийн дэвжээнд шөвгийн наймд Вьетнамын Ти Хуан Дао, хагас шигшээд Алтынай Сатылганыг тус бүр цэвэр ялж шигшээд шалгарсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайд оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.

З.Болортунгалаг тивийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

2016, 2019 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг Шинэ Делигээс манайхны болон өөрийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Набира Эсенбаевад 4:6-аар ялагдсан ч Казахстаны Гаухар Мукатайг цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн Азийн аваргад энэ шатанд таарч ялагдаж байсан Японы Наоми Рүикэд цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Эсенбаеватай дахин таарч, даагаа амжилттай нэхэж 7:4-өөр ялснаар хүрэл медалийн тавцанд зогсов.

П.Номин-Эрдэнэ гурван насны ангиллаар тивээс медаль хүртэж байна

62 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд тивийн аваргаас хүрэл медаль хүртээд байна.
П.Номин-Эрдэнэ Узбекистаны Ариухан Жумабаеваг цэвэр ялсан ч хагас шигшээд Казахстаны Айулюм Кассымовад цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Вьетнамын Ти Мы Хан Нгьенийг цэвэр дарав.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан явагдах ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.   


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Сумьяабазар гэж эргүү новш ямар хүнээр чөлөөт бөхийн нарийн бичиг хийлгэж байгаагаа мэдэхгүй байна. Тэр новшин ямарч сэтгэл алга давхар ажил хийгээд л чөлөөт бөх нэг

  2. Зочин

    Сумьяабазар. Батбаяр. Буяндэлгэр нар монголын чөлөөт бөхтйг сүүрлэгийн ирмэгт авчирлаа. Давхар ажил хийж байна Чөлөөт бөхийг дагаж маш олон хүн амьдардаг гэж ойлгодоггүй юм байхдаа. Нэг бол занаж шахаж шарж иднэ. Нэг бол өөрийн талын хүмүүст мөнгөн шагнал өгнө. Дасгалжуулагч. Шүүгч. Холбоо нао нь 2 тал болсон байх жишээтэй. Өөрсдөө бол сайхан амьдарч байна . Тамирчид багш нарийг яаж амьдар гээд байгаа юм бэ??? Зөв шударга удирдагч хэрэгтэй.Сумьяабазрыг солих хэрэгтэй. Буруу хүмүүст буу бариуласан байна шүү?

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0