Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -50, -55, -59, -68, -76 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас таван бүсгүй барилдсанаас ОУХМ М.Дөлгөөн 55 кг жинд мөнгөн медаль, ОУХМ А.Батцэцэг 59 кг жинд мөнгөн медаль, ОУХМ Э.Дэлгэрмаа -68 кг жинд хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -53, -57, -62, -65, -72 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах бөхчүүд барилдана.
- 53 кг: Ганбаатарын Отгонжаргал
- 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
- 62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
- 65 кг: Зоригтын Болортунгалаг
- 72 кг: Энхбаярын Цэвэгмид