Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдр хуваарь ёсоор сонгомол бөхийн -60, -67, -72, -82, -97 кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас сонгомол бөхийн -60 кг жинд М.Даваабанди барилдан долоодугаар байранд орлоо.
“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Даваабанди өнөөдөр олимпийн жин болох 60 кг жинд тэгшитгэлийн барилдаанд Тайландын Нуттапонг Хинмээг 8:0-ээр ялсан ч 1/4 шигшээд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн дэлхийн дэд аварга Кыргызстаны Жоламан Шаршенбековт 0:10-аар ялагдан улмаар дагах барилдаанд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Айдос Султангалид 0:9-өөр ялагдсанаар жиндээ долдугаар байрт шалгарав.
М.Даваабанди ирэх сард Кыргызстанд болох олимпийн эрх олгох тэмцээнд энэ жинд хүч үзнэ. Сонирхуулахад, Ази тивээс Япон, Казахстан, Иран, Узбекистаны бөхчүүд өнгөрсөн жил Нур-Султаны ДАШТ-д олимпийн эрхээ аваад байгаа.