Ираныг орхино гэдэг Олимпийн медаль хүртэхээс ч хүнд байна

Сурталчилгаа
Ираныг орхино гэдэг Олимпийн медаль хүртэхээс ч хүнд байна

 

Өнгөрөгч долоо хоногт Иран улсын түүхэн дэх цорын ганц олимпийн медаль хүртсэн эмэгтэй тамирчин болох Ализад Камия төрөлх нутгаа орхиж буйгаа мэдэгдлээ. Тэрээр өөрийн инстаграмм хуудаснаа "Би бол Иранд дарлагдаж буй сая сая эмэгтэйчүүдийн төлөөлөл. Иран орноо орхино гэдэг олимпоос медаль хүртэхээс хэцүү байлаа. Гэвч би аюулгүй орчинд аз жаргалтай амьдармаар байна. Токиогийн олимпийн их наадамд Ираны төлөө өрсөлдөх бодолгүй байгаа ба аль улсыг төлөөлөн оролцохоо бодож байна" хэмээсэн байна. 

Иран улс түүхэндээ олимпийн их наадмаас хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан ба Ализад Камия нь олимпоос медаль хүртсэн цорын ганц эмэгтэй тамирчин нь юм. 

Ализад Камия

Ализад Камиягийн таеквондогийн спортоор гаргасан амжилтууд:

  • Рио 2016 олимпийн их наадмын -57кг жинд хүрэл медаль /Ираны түүхэн дэх анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй тамирчны хүртсэн олимпийн медаль юм/
  • Нанжин 2014 залуучуудын олимпийн наадам -63кг жинд алтан медаль /Энэхүү медаль нь мөн л Ираны түүхэн дэх анхны эмэгтэйчүүдийн хүртэж буй Алтан медаль байлаа/
  • 2014 онд -52кг жинд залуучуудын дэлхийн аварга 
  • 2015 онд -57кг жинд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медаль
  • 2017 онд -62кг жинд дэлхийн аваргын мөнгөн медаль
  • 2018 онд Ази тивийн аваргын -62 кг жинд хүрэл медаль хүртсэнээсээ хойш ахиж тэмцээнд ороогүй байна. 

Тэрээр Ираныг орхиж буй анхны тамирчин биш бөгөөд олон сайн тамирчид улс төрийн болон шашны дарамтаас үүдэлтэйгээр иргэншлээ сольж байлаа. Оны өмнөхөн улс төрийн дарамтнаас үүдэлтэйгээр жүдо бөхийн дэлхийн аварга Саеид Молллаей Монголын иргэн болсон бол пара нум сумын төрлөөр Токио-2020 олимпийн наадамд оролцох эрхээ аваад буй Поуря Жалайпоур мөн нутгаасаа дүрвээд байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0