ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарын хоккейн баг Москва хотын Улаан талбайд Шөнийн хоккейн лигийн тэмцээнд 8:5 харьцаатай ялалт байгууллаа.
Ерөнхийлөгч багийнхаа гоолын талаас илүү хувийг хийсэн байна
ОХУ-ын удирдагч өөрийн уламжлалт 11 дугаартай талбайд гарсан ба түүний багт Батлан хамгаалахын сайд Серей Шойгу, NHL-ийн домогт тоглогч болох Павел Буре, Валерий Каменский, Сергей Федоров, Алексей Касатонов нарын бүрэлдэхүүнтэй байсан аж. Энэ нь бараг л "ОХУ-ын оддын бүрэлдэхүүн" гэлтэй. Харин тэдний эсрэг Москва хотын захирагч Андрей Воробьев, Тула мужийн захирагч Алексей Дюман, бизнесийн төлөөлөл болох Геннадий Тимченко, Владимир Потанин, Роман Ротенберг нар цагаан өмсгөлтэйгөөр тоглосон байна.
Шөнийн хоккейн лигийг Путин анх санаачилсан
2012 онд ОХУ-ын удирдагч тангараг өргөснөөсөө хэдхэн цагийн дараа мөсөн талбайд гарч байсан ба тэр цагаас хойш тогтмол зохион байгуулагдах болсон байна. Шөнийн хоккейн лигт зөвлөлт, оросын хоккейн домгууд оролцох болсон ба өнгөрсөн жил улаан талбайд зохион байгуулсан тэмцээнд Путин эхний гоолын салхийг нээж 14:10 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсон байдаг.