Хуучин оноо үдэж, шинэ угтах гэж буй энэ өдрүүдэд спорт холбоод 2019 оны шилдгүүдээ тодруулсаар байна.
Өнөөдөр "Монголын таеквондогийн холбоо"-ны 2019 оны шилдгүүдээ шалгаруулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Монголын Таеквондогийн оны шилдгүүд:
- Оны шилдэг шүүгч: Олон улсын хэмжээний шүүгч Т.Уянга.
- Орон нутгийн шилдэг дасгалжуулагч: Орхон аймгийн Хурд клубын дасгалжуулагч С.Үржинжав
- Улаанбаатар хотын шилдэг дасгалжуулагч: "Соёмбо", "Алтан Од" клубын дасгалжуулагч Э.Мөнхбаатар
- Өсвөр үеийн шилдэг эмэгтэй тамирчин: Элит спорт төв, "Олимп" клубын тамирчин Б.Учрал
- Залуучуудын ангиллын шилдэг эмэгтэй тамирчин: Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хот, "Хараагийн Хөх Чоно" клубын тамирчин Б.Учрал
- Насанд хүрэгчийн ангиллын шилдэг эмэгтэй тамирчин: Пара-Таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Х.Энхтуяа
- Өсвөр үеийн шилдэг эрэгтэй тамирчин: Элит спорт төв, "Олимп" клубын тамирчин Т.Энхжин
- Залуучуудын ангиллын шилдэг эрэгтэй тамирчин: Чингэлтэй дүүрэг, "Мараната" клубын тамирчин Э.Эхо
- Насанд хүрэгчийн ангиллын шилдэг эрэгтэй тамирчин: Пара-Таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ
- Монголын Таеквондогийн 2019 оны шилдгийн шилдэг тамирчин: Монголын Таеквондогийн үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр
Таеквондогийн холбоо шилдгүүдээ бэлтгэлийн иж бүрэн хэрэгслээр шагнаж урамшуулсан бол шилдгийн шилдэг тамирчнаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Unheer mundag holboo shuu shildguuded ni bayar hurgie