Динг Жунхуй: Би эргэн ирлээ

Сурталчилгаа
Динг Жунхуй: Би эргэн ирлээ

 

1977 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буюу мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орохуйц чансаа өндөртэй UK Championship тэмцээний энэ удаагийн аваргаар БНХАУ-ын шилдэг биллиардчин Динг Жунхуй тодорлоо. Тэрээр 2003 оноос мэргэжлийн карьерээ эхлүүлэн улмаар хоёрхон жилийн дараа буюу 2005 онд UK Championship тэмцээнд анх удаагаа түрүүлж, хоёр дахь удаагаа одоогоос 10 жилийн өмнө түрүүлж байсан юм. Энэ жил UK Championship тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь түүний мэргэжлийн карьерийнхээ 14 дэх удаагийн чансаа олгох тэмцээний түрүү байлаа. 

Динг Жунхуй шөвгийн 16-д дэлхийн тав, UK Championship тэмцээний долоон удаагийн аварга Ронни О Сулливаныг 6:4 харьцаагаар бооцоо тавигчдын таамгийг эвдсэн юм. Хоёр тамирчны хувьд карьерийнхээ туршид 21 дэх удаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд 13 удаад нь Ронни хожиж, гурван удаа тэнцэж, Дин Жунхуй тав дахь удаагаа агуу аваргыг буулган авсан нь энэ байлаа. Уг тоглолтыг манай сайт бүрэн эхээр толилуулж байсан ба та нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Финалын тоглолтод Шотландын Стэфэн Магиуретэй тунан үлдсэн ба тоглолтын эхнээс Динг илүүрхэн 10:6 харьцаагаар хожил байгууллаа. Дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж буй Стэфэн Магиурын хувьд 2004 онд UK Championship тэмцээн түрүүлж байсан ба энэ жил хоёр дахь удаагаа үзүүрлэж буй нь энэ юм. 

Тоглолтын дараа Динг Жунхуй: "Би цом өргөөгүй их удлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүс надад итгэл алдарч байсныг нуугаад яах вэ. Харин одоо би үүнээс ч илүү байж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Энэ долоо хоногийг би гайхалтай снукер тоглож өнгөрүүллээ. Би дэлхийн аварга болохыг хүсэж байна" хэмээн хэллээ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0