Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн А, В, С, D хэсгийн тоглолтууд урьд шөнө явагдлаа.
Хэсгийн тоглолтуудын тоймыг мэдээлж байна.
А хэсэг:
Энэ хэсгийн гол багууд болох ПСЖ болон Реал Мадрид клубууд ээлжит хожлоо авлаа. ПСЖ клуб Бругге клубыг 1:0 харьцаагаар хожсон бол Реал Мадрид клуб Галатасарай клубыг 6:0 харьцаагаар бут ниргэлээ.
В хэсэг:
Энэ хэсгийн тэргүүлэгчид болох Байерн Мюнхэн болон Тоттенхам клубууд ч мөн ээлжит хожлоо авлаа. Байерн Мюнхэн клуб Олимпикос клубыг 2:0 харьцаагаар хожсон бол Тоттенхам клуб Срвена Звезда клубыг 4:0 харьцаагаар талбай дээр нь бут ниргэлээ.
С хэсэг:
Харин С хэсгийн хоёр тоглол хоёулаа тэнцээгээр өндөрлөлөө. Динамо Загреб 3:3 Шахтар Донетск, Алтанта 1:1 Манчестер Сити.
D хэсэг:
Хэсгийг тэргүүлэгч асан Атлетико Мадрид клуб Байерн Леверкусэн багт 2:1 харьцаагаар хожигдсон бол Ювентус клуб Локомотив Москва багийг 2:1 харьцаагаар буулган авснаар хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
Үлдсэн дөрвөн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Medeej nadad got sanagdalaa