ВИДЕО: Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойрог "ширүүхэн" эхэллээ
ВИДЕО: Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойрог "ширүүхэн" эхэллээ

 

Дөрөвдүгээр тойргийн эхний тоглолтууд E, F, G, H хэсгийн тоглолтуудаар эхэллээ.  

Е хэсэг:

Е хэсгийг Наполи баг тэргүүлж байсан ч урьд шөнө Салзбург багтай 1:1-ээр тэнцэж харин тэдний гол өрсөлдөгч баг болох Ливерпүүл клуб Генк клубыг 2:1 харьцаагаар буулган авснаар хэсгийг тэргүүлэгчийн байр солигдлоо. 

Е хэсгийн хүснэгт

F хэсэг:

F хэсгийг тэргүүлэгч Барселона клуб урьд шөнө Славиа Праг клубтэй тоглон гоолгүй тэнцсэн бол хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй Дортмунд клуб Интер Милан клубыг 3:2 харьцаагаар хожлоо. Хэдийгээр Барса хожил байгуулаагүй ч хэсгээ тэргүүлсэн хэвээр байна. Өнгөрсөн сард Интер Милан клуб Дортмундыг 2:0 харьцаагаар хожиж байсан бол энэ удаад Дортмунд тэднээс хариугаа авч чадлаа. 

F хэсгийн хүснэгт

G хэсэг:

Хүснэгтийг тэргүүлэгч Лиепциг клуб тэдний ард бичигдэж байсан Зенитийг 2:0 харьцаагаар буулган авч тэргүүллээ хадгалсан бол Олимпик Лион клуб Бенфикаг 3:1 харьцаагаар хожсоноор хүснэгт дэх байраа ахиуллаа. 

G хэсгийн хүснэгт

H хэсэг:

Энэ хэсгийн тоглолтууд тун сонирхолтой болж өнгөрлөө. Хүснэгтийг тэргүүлэгчид болох Челси болон Аяакс клубууд хоорондоо учраа таарсан ба Челсигээс Абрахам тоглолт дөнгөж эхлээд өөрийнхөө хаалганд гоол оруулах нь тэр. Мөн тоглолтын 35 дахь минутад Кепа мөн өөрийн хаалгандаа бөмбөг алдлаа. Тоглолтын хоёрдугаар үед 4:1 харьцаагаар хожигдож явсан Челси эргэн ирэлтийг хийж тоог 4:4 болгон тэнцүүлж чадлаа. Гэвч энд Аяакс клуб тоглолтын 21 дэх минутаас эхлэн есүүлээ үлдсэн гэдгийг мартаж болохгүй. Харин энэ хэсгийн нөгөө тоглолтод Валенсиа 4:1 харьцаагаар Лоскийг буулган авсан байна. Үүний үр дүнд Аяакс, Челси, Валенсиа клубууд тус тус долоон оноотой боллоо. 

Н хэсгийн хүснэгт

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-11-19
95
114
115
104
120
116
112
107
Хөл бөмбөг
English Premier League
3
1
2
1
3
1
Spanish Primera División
3
1
2
1
3
1
0
0
1
2
German Bundesliga
3
1
0
2
1
0
Italian Serie A
5
2
4
2
0
0
0
0
2
0
1
0
UEFA Champions League
2
0
1
2
1
1
2
1
3
3
1
0
6
0
0
4