Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын VII их наадам БНХАУ-ын Ухан хотноо энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Одоогийн байдлаар Монголын баг тамирчид жүдо бөхийн төрлөөр хоёр хүрэл медаль, чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртээд байна. Өнөөдөр Таеквондогийн төрөл эхэлсэн бөгөөд манай улсаас Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хорооны дөрвөн тамирчин, дасгалжуулагч багш Э.Бат-Эрдэнийн удирдлага дор оролцож байгаа юм.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -74кг, +87кг, эмэгтэйчүүдийн -49кг, -73кг жингүүдийн тулаан явагдаж байгаа бол манай тамирчид маргааш эхнээсээ тулалдаж эхэлнэ.
10 дугаар сарын 24-ний өдөр:
Эрэгтэйчүүдийн -58кг жинд Армийн ДАШТ-ний хүрэл медальт М.Түмэнбаяр тулалдах ба түүний жинд 24 улсын тамирчин өрсөлдөнө. Манай тамирчин жиндээ чансаагаараа 4-т эрэмбэлэгдэж байгаа тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. Хоёрдугаар тойрогт Залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл, ази тивийн хошой аварга Узбекистан улсын Рашитов Улугбек болон Герман улсын 10 удаагийн аварга Сезгин Абдуллатиф нарын хожсонтой тулалдана.
Эрэгтэйчүүдийн -68кг жинд Оюутны ДАШТ-ний алтан медальт А.Нацагдорж тулалдах ба түүний жинд 28 улсын тамирчин өрсөлдөнө. Тэрээр эхний тойрогт Пан-Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт АНУ-ын Бусет Чарлестэй тулалдах оноолттой байна.
10 дугаар сарын 25-ны өдөр:
Эрэгтэйчүүдийн -54кг жинд Оюутны ДАШТ-ний мөнгөн медальт П.Дүүрэнжаргал эхний тойрогт Шри Ланка улсын тамирчинтай тулалдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -63кг жинд оюутны ДАШТ-ний мөнгөн медальт Э.Буяншагай эхний тойрогт Доминиканы тамирчинтай тулалдах оноолттой байна.
Tkd love