СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элчин сайд хэмээх "шагнал" Б.Баярсайханаар үргэлжлэх үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, аж ахуйн эрхлэгч-жолооч С.Эрдэнэбаяр нар 70кг хар тамхи тээвэрлэж яваад, ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдан шалгагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

ЕКГ-ын дэд консул, тагнуулын дэд хурандаа цолтой Б.Баттүшигийг ГХЯ томилж явуулсан гэдэг нь Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнийн яриагаар нотлогдоод байгаа. Иймд ГХЯ-наас хэн гэдэг албан тушаалтан Б.Баттүшигийг томилж, дипломат албаны нэр хүндийг унагасан бэ гэдэг дээр манай эрэн сурвалжлах албаны сэтгүүлчид ажиллаад, Б.Баттүшигийн баз, ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан болон ГХ-ны сайд Д.Цогтбаатар нөлөөлсөн байж магадгүй талаар бид өмнө нь хөндсөн билээ

Учир нь түүний баз, газрын захирал Б.Баярсайхан нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хаа явсан газар дагаж явдаг, улстөрийн нэр нөлөөтэй, тухайлбал, Ерөнхий сайд асан С.Батболд болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нартай шадарладаг учир Б.Баттүшигийн томилолтод нөлөөлж, томилуулсан байх өндөр магадлалтай болоод байгаа юм. 

Б.Баярсайхан нь 2008-2012 онуудад ГХЯ-нд ТЗУГ-ын дарга хийж байгаад, МАН цөөнх болсон 2012-2016 онуудад төр, хувийн салбарт ажиллан, МАН олонх болсон 2016 онд ГХЯ-нд эгэн ирсэн юм. Ийм нэг "явуулын хүн" Унгарт суух Элчин сайдад яригдаж эхэлсэнд дипломатчид дургүйцлээ илэрхийлж байна. 

Б.Баярсайхан нь хуульч мэргэжилтэй болохоос мэргэжлийн дипломатч хүн биш. Мэргэжлийн бус хүн Элчин сайдаар томилогдож болох уу?

гэдэг. Бараг 20 жил зүтгэж байж авдаг цолыг Б.Баярсайхан дөрвөн жил газрын дарга хийгээд авсанд дуртай хүн байгаагүй нь мэдээж. МАН ялангуут ГХЯ-ны газрын даргын суудалд тухалдагт нь ч дипломатууд дургүй байдаг аж.

Хэрэв Б.Баярсайхан Элчин сайдаар томилогдвол Гадаад харилцааны салбар дампуурсан, энэ салбарыг Д.Цогтбаатар өөрийн гараар нураахаар шийдсэн гэж ойлгож болох нь. Хэн нэгэн дарга сайд нарыг дагаж явдаг хүн салбарын хүн болчихдог бол дипломатч гэж мэргэжлийн ангийг их, дээд сургуулиас хасах нь зүйтэй юм.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.