Таеквондогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Сурталчилгаа
Таеквондогийн ДАШТ өнөөдөр эхэлнэ


Визний асуудалтай ДАШТ

Энэ удаагийн ДАШТ-д 150 орны 1000 гаруй тамирчин оролцож байна. Гэвч Тухайлбал таеквондогийн спортоор дэлхийд тэргүүлэгч Иран улс гэхэд бүтэн багаар оролцох мэдүүлгээ өгөөд байсан ч тамирчдад нь Англи улсын виз олгогдоогүйн улмаас ердөө дөрвөн тамирчин оролцож байна. Манай улсыг ч энэ зовлон тойрсонгүй. Монгол улсаас Таеквондогийн Үндэсний шигшээ багийн долоон тамирчин оролцохоор бүртгүүлсэн байсан боловч таван тамирчинд маань виз олгогдоогүй улмаас хоёр тамирчин оролцохоор боллоо. Тодруулбал: Рио-2016 онд эх орноо төлөөлөн оролцож байсан манай шилдэг тамирчин П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, ази тивийн аваргын хүрэл медальт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ний шагналт байрын эзэн А.Нацагдорж, Э.Буяншагай нарын тамирчид маань хоёр жил бэлдсэн ДАШТ-дээ оролцож чадахгүй боллоо. Энэ удаагийн ДАШТ нь Токио 2020 олимпын наадамд оролцох эрхийн оноо олгох тун чухал тэмцээн байсан ч визний асуудлаас үүдэлтэйгээр хамгийн чухал, олимпын эрхийн өндөр оноотой тэмцээндээ оролцож чадахааргүй болсон нь туйлын харамсалтай.

Өнөөдөр Монголын Таеквондогийн Үндэсний Шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин манай шилдэг тулаанч М.Түмэнбаяр -58кг жинд хүч үзнэ. Түүний жинд анх бүртгүүлсэн 80 тамирчин байсан хэдий ч мөн л өнөөх визны асуудлаас үүдэлтэйгээр 59 тамирчин оролцох болсон байна. 

 

Манай тамирчин эхний тойрогт Туркийн шинэ залуу тамирчин Кемал Кулуктэй учраа таарчээ. М.Түмэнбаярын хувьд өнгөрсөн онд Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд маш гайхалтай тулаануудыг үзүүлж хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин түүний өрсөлдөгч Туркийн К.Кулукын хувьд энэ жилээс насанд хүрэгчийн ангилалд орж ирсэн ба оны эхэнд Испанийн нээлттэй тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. 

-58кг жингийн оноолт

Жич: Английн визний асуудлаас үүдэлтэйгээр урьдчилсан мэдүүлэгт орсон маш олон тамирчид оролцох боломжгүй болсон учир тэмцээний оноолтыг тухайн өдрийн жингийн тулааны өглөө дор бүр нь гаргахаар шийдсэн байна.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Тавдугаар сарын 15-ны өдөр

16:30 цагт эмэгтэйчүүдийн -46кг, -73кг, эрэгтэйчүүдийн -58кг жингийн урьдчилсан тоглолт

00:30 цагт нээлтийн ажиллагаа

02:00 цагт дээрх жингүүдийн хагас шигшээ тулаан явагдах хуваарьтай байна. 

Манай сайт тэмцээний долоон дэвжээг нэгэн зэрэг шууд дамжуулан үзүүлэх болно. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Англи

    Англи улс дэлхийг дээрэлхжээ

  2. зочин

    Амжилт хүсээд л залбиръядаа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0