Хамгийн их харамсаж байгаа баг бол ПСЖ
Хамгийн их харамсаж байгаа баг бол ПСЖ

Сурталчилгаа
Хамгийн их харамсаж байгаа баг бол ПСЖ

 

Аваргуудын лигт гайхамшиг боллоо. 2008 онд Английн хоёр баг болох Челси болон Манчестер Юнайтед клубууд аваргуудын лигийн шигшээд учраа тааран тоглосноос хойш 11 жилийн дараа мөн Английн хоёр баг болох Ливерпүүл болон Тоттенхам багууд аваргуудын лигийн шигшээд тунан үлдээд байна. 

Яг юу болоод өнгөрөв?

Хагас шигшээ эхний тоглолтод:

  • Тоттенхам 0:1 Аяакс /тоглолтыг энд дарж үзнэ үү/
  • Барселона 3:0 Ливерпүүл /тоглолтыг энд дарж үзнэ үү/

Хариу тоглолтод хэний төсөөлөөгүй "гайхамшиг" болсон юм.

  • Ливерпүүл 4:0 Барселона /тоглолтыг энд дарж үзнэ үү/
  • Аяакс 2:3 Тоттенхам /тоглолтыг энд дарж үзнэ үү/

Аваргуудын лигт цом өргөж үзээгүй хоёр менежер финалд туллаа

Юрген Клопп болон Маурикио Почеттино

Ливерпүүлийн менежер Юрген Клопп багтайгаа өнгөрсөн улиралд аваргын лигт финалд очсон ч цом өргөж амжаагүй. Энэ удаад тун сайн формтой байгаа багийнхаа хүчээр "дэлдэн чихтийг" өргөх итгэл төгс байгаа. Харин Тоттенхамыг 2014 оноос хойш удирдаж буй Аргентин дасгалжуулагч Маурикио Почеттино каррертаа анх удаа аваргуудын лигийн цомыг өргөж үзэх туйлын хүсэл байгаа ба хэрэв түрүүлсэн тохиолдолд нутаг буцахаа мэдэгдээд байгаа юм.

Лукас Моура яг юу хийсэн бэ?

ПСЖ багт "гологдсон" Лукас Моура

Урьд шөнийн гол баатар Бразил тоглогч Лукас Моура өнгөрсөн жил Францийн ПСЖ багт "гологдож" Тоттенхамд ирсэн байдаг. Шалтгаан нь ПСЖ клуб дэлхийн хамгийн үнэтэй тоглогч Неймарыг авахын тулд Лукас Моураг явуулж байлаа. ПСЖ клубын гол зорилго мэдээж дэлдэн чихийг өргөхийн тулд ийм шийдвэр гаргасан нь мэдээж хэрэг. Гэвч ПСЖ клуб аваргуудын лигт хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй бол тэдний "голсон" Лукас Моура Тоттенхамыг финалд хөтөллөө.       

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0