Фэнүүд нь ч итгэмгүй ялалтыг Ливерпүүлчүүд байгууллаа

Сурталчилгаа
Фэнүүд нь ч итгэмгүй ялалтыг Ливерпүүлчүүд байгууллаа

 

Тэд эхний тоглолтоо Барселонагийн Камп Ноуд хийж 3:0 харьцаагаар Барселона клуб хожиж том давуу байдлыг бүрдүүлээд байсан юм. Уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Ла лигтээ түрүүлсэн тул Барселона клуб бүх анхаарлаа аваргуудын лигт хандуулсан байсан юм. Мөн түүнчлэн өмнөх тоглолтдоо 3:0 харьцаагаар хожсон, Ливерпүүлийн гол тоглогчид болох М.Салах, Фирмино, Наби Кейта нар хариу тоглолтод оролцохгүй гэх мэт тэдэнд давуу тал их байсан юм. 

Премьер Лигийн аваргын төлөө өрсөлдөж буй Юрген Клоппоор удирдуулсан Ливерпүүлчүүд энэ улиралд тун сайн формтой байгаа ч Барсад эхний тоглолтдоо хожигдсон тул өөрийн талбай дээрээ 4 гоолоор илүү хожил авахаас өөр сонголт үлдээгүй байсан юм. Тэд зорьсондоо хүрсэн. 

Тоглолтын гоолын салхийг долоо дахь минутад Ориги хагалж мөн 79 дэх минутад хожлын гоолыг хийж багтаа маш том тус хүргэлээ. Харин тоглолтын 54,56 дахь минутад Вижналум дабль хийж хөгжөөн дэмжигчээ баярлууллаа.  

Тоглолтын товчлол:

  • Ливерпүүл клуб гурав дахь удаагаа Европын цомд финалдлаа.
  • Ливерпүүл клуб энэ улирлын гэртээ хийсэн Европын тэмцээний тоглолтуудад хожигдол амсаагүй ба бүх тэмцээний хүрээнд ердөө нэг л хожигдсон байна.
  • Барселона Аваргуудын лигийн сүүлийн дөрвөн тоглолтдоо хожил байгуулсны гуравт нь хаалгаа хуурай манажээ. Мөн тэд энэ улиралд тус тэмцээнд хожигдоогүй яваа цорын ганц баг байсан юм.
  • Барселона клуб Энфилд цэнгэлдэхэд өмнө нь дөрвөн удаа ирэхдээ хоёр хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож байсан.

Ливерпүүл болон Барселона клубуудын ганган тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0