Япон улс шинэ эзэн хаан, шинэ он тооллоо зарлаад удаагүй байна. Тэгвэл эзэн хааны гэр бүл бүгд хөгжмийн өндөр боловсролтой төдийгүй мэргэжлийн хөгжимчид болохыг тэр бүр хүмүүс мэддэггүй байж мэднэ.
Өмнөх эзэн хаан Акихито нь маш чадварлаг челло хөгжим тоглодог бол түүний гэргий их хатан Мичико Шода нь мэргэжлийн төгөлдөр хуурч юм.
Харин дөнгөж сая хаан ширээгээ өвлөн авсан Нарухито нь хүүхэд ахуй цагаасаа хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн бөгөөд төгөлдөр хуур болон хийл хөгжмөөр тун чадварлаг тоглодог байна.
Тэрээр хэд хэдэн томоохон тоглолтод оролцож байсан ба оюутан ахуй цагтаа Англи улсад ч мөн хөгжмөө орхилгүй урилгаар тоглолтод оролцон тоглодог байжээ.