СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Амгаланбаатарын мэдүүлгээс болж Э.Бат-Үүлийг баривчлах уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулашгүй ажиллагаа явуулан баривчилж, эрүүдэн шүүх ажиллагааг хууль зөрчин хийсэн гэх үндэслэлээр байцааж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Энэ баривчилгаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтэй шууд холбогдож байгаа. 

Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн Монгол улсын баатар Эрдэнийн Бат-Үүлийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарсан. Э.Бат-Үүл энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэсэн ч "Байгаа газраас нь баривчилгаа явуулна" гэсэн албан бус мэдээллийг манай редакцид өгсөөр байна.

Яагаад Э.Бат-Үүлийг баривчлах болов?

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын тодорхой хэсгүүд хэвлэлээр ил болсон. dorgio.mn сайтад гарсан мэдээлэл дотор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлэг анхаарал татаж буй.

Тэрбээр "Энэ хэргийг Э.Бат-Үүл захиалж, Б.Булганыг би хүчиндсэн" гэх агуулгыг бүлэг мэдүүлэгтээ дурдсан нь бий.

Ц.Амгаланбаатар "... Паар орцны үүдэнд үлдээд /1998 оны аравдугаар сарын 02 өдөр/ Жаагий, Чимгээ бид гурав орцоор орж шатаар дээшээ өгсөөд С.Зориг гуайн гэрийн хаалганы гадаа ирсэн. Жаагий түрүүлж, би араас нь, хамгийн сүүлд Чимгээ орох гэж байсан. Гэтэл хаалгыг дотор талаас нь Э.Бат-Үүл дарга онгойлгож өгсөн, тухайн үед Э.Бат-Үүл дарга биеийн тамирын хослолтой байсан шиг санагдаад байна...

... Э.Бат-Үүл даргын заасан өрөөнөөс Булган гарч ирсэн. Би түрүүлж очоод амыг нь дараад эргүүлээд ард гараад цээжээр нь тэвэрч, Жаагийтай хамтран ариун цэврийн өрөөнд оруулсан. Тухайн үед Булган гуай ямар нэгэн дуу чимээ гаргаж огт эсэргүүцэл үзүүлээгүй... 

... Бид хоёрыг ариун цэврийн өрөөнөөс гарахад Чимгээ, Э.Бат-Үүл хоёр коридорт зогсож байсан ба Бат-Үүл бидэнд "Нөгөөдөх чинь яг одоо орж ирж байна, би явлаа" гээд гараад явчихсан... 

... Хэрэг үйлдсэний дараа Жаагийгийн гар утас дуугараад бид хоёрыг гадагш гарахад гадаа Бат-Үүл дарга мөн нөгөө машинтайгаа ганцаараа ирсэн байсан...  Жаагийд хар өнгийн чемодан өгсөн... 

... Жаагий уурлаад "энэ Бат-Үүл дарга их гай болох юмаа, гэрт нь юмаа орхичихсон гэж байна, авгайг нь амьд үлдээ гэж байгаад амьд үлдээлгэсэн, тэр аптекийн авгай хүртэл гай болноо... гээд уурлаад байсан... гэх мэтээр мэдүүлэгтээ өгүүлсэн нь бий. 

Энэ хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг өмнө нь хэд хэдэн удаа сэжигтнээр дуудан байцааж байсан. Энэ удаад мөн ижил шалтгаанаар баривчилж магадгүй бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.