"Монгол улсын баатар, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг цагдан хорих гэж байна, үүнтэй холбоотойгоор түүний ахан дүүс цугларч байна" гэх мэдээлэл өнөөдөр цахим хуудаст тарсан.
Энэ асуудлаар нь өөртэй нь утсаар холбогдож тодруулга авлаа. Тэрбээр “Намайг хорьж, цагдах гэж байгаа талаар хэн хэлж байна. Та нар юу ярьж байгаагаа ойлгож байна уу?” гэх мэтээр нэлээд бухимдангуй хариулт өглөө.
Ямартаа ч Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хорьж, цагдаагүй бололтой.