Барселона клуб дөрвөн жилийн дараа шөвгийн дөрөвт дахин шалгарлаа

Сурталчилгаа
Барселона клуб дөрвөн жилийн дараа шөвгийн дөрөвт дахин шалгарлаа

 

Манай сайт хөлбөмбөг сонирхогчдодоо аваргуудын лиг тоглолтуудын тоймыг хүргэсээр байгаа билээ. Энэ удаад уламжлал ёсоор

Барселона 3:0 Манчестер Юнайтед

Аваргуудын лиг шөвгийн наймын эхний тоглолтод Манчестер Юнайтед Олд Траффорд цэнгэлдэхдээ Барселона клубт 0:1-ээр хожигдоод байсан. Уг тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин хариу тоглолт урьд шөнө Барселона клубын Камп Ноу цэнгэлдэхэд боллоо. Энэхүү тоглолтод Манчестер Юнайтед клуб нэгээр тогтохгүй гоол оруулах зорилготой ирсэн бол Барсагийн хувьд гоол алдахгүйгээр хамгаалах, боломж олдвол гоолдох зорилго байсан нь мэдээж. Гэвч байдал эсрэгээрээ эргэж Манчестер Юнайтед нэг ч гоол оруулж чадаагүй бол Барса гурван ч гоол орууллаа. Энэхүү тоглолтын гол баатар бол мэдээж тоглолтын эхний үед дабль хийсэн домогт Месси байлаа. 

Тоглолтын товчлол:

  • Аваргуудын лигийн хасагдах шатанд Месси гоолдсон тохиолдолд Барселона клуб хожигдож байгаагүй статистик гарсан байна. 
  • Манчестер Юнайтед клубын хувьд Аваргуудын лигийн хүрээнд 2015 онд Ворфсбург клубт 3:2 харьцаагаар хожигдсоноос хойш гурван гоол алдан хожигдож буй тохиолдол нь энэ боллоо. 
  • Барселона клуб дөрвөн жилийн дараа шөвгийн дөрөвт дахин шалгарлаа. 
  • Барселона клуб Английн багийн эсрэг тоглосон 24 тоглолтынхоо 15-д нь ялалт байгуулжээ. Үүнээс сүүлийн есөн тоглолтынхоо найман тоглолтод нь ялсан байдаг. 
  • Шөвгийн дөрөвт Порто болон Ливерпүүлийн хэн хожсоныг нь Барса хүлээж байна. 

Барселона болон Манчестер Юнайтед клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0