Английн хөлбөмбөгийн Премьер лигийн топ багуудын өрсөлдөөн тун ширүүн явагдаж байна. Хүснэгтийн нэг болон хоёрт эрэмбэлэгдэж буй Ливэрпүүл, Манчестер Сити багууд хоорондоо ердөө хоёрхон онооны зөрүүтэй байгаа тул энэ хоёр баг ээлжлэн хүснэгтийг тэргүүлсээр байна. Харин хүснэгтийн гурваас зургаад эрэмбэлэгдэж буй багуудыг ихдээ хоёр оноо зааглаж буй тул тоглолт бүрийн дараа хүснэгтэд эзлэх байрлал байнга солигдсоор байгаа юм. Тухайлбал урьд шөнө 63 оноотойгоор хүснэгтийн 6-д эрэмбэлэгдэж байсан Арсенал клуб Ватфорд клубтэй тоглон хожил байгуулснаар хүснэгтэд хоёр шат ахин 4-т эрэмбэлэгдэж эхэллээ.
- Манчестер сити - Кристал Палас клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзэхийг хүсвэл энд дарна уу.
- Ливерпүүл - Челси клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзэхийг хүсвэл энд дарна уу.
Ватфорд 0:1 Арсенал
Энэ тоглолт хоёр багийн хэн хэнд нь хожил хэрэгтэй маш чухал тоглолт байлаа. Хэрэв Ватфорд хожил байгуулбал хүснэгтийн 10-аас долоо уруу шууд үсрэх боломжтой байлаа. Харин Арсеналын хувьд топ 4-т багтахын төлөөх хожил хэрэгтэй байсан юм. Гэвч урьд өмнөх тоглолтуудын түүхийг нь харвал Арсеналд боломж арай л илүү харагдаж байсан юм. Тэд хоорондоо 12 удаа учраа тааран тоглож 10 удаад нь Арсенал хожоод байна. Тоглолтын 10 дахь минутад Ватфордын хаалгач болон хамгаалагчийн маш утгагүй алдаа Арсеналд гоол "бэлэглэлээ". Уг гоолоос ердөө нэг минутын дараа шаталтад автсан Ватфордын Трой Дийний мөн л шаардлагагүй алдаанаасаа болж Улаан хуудас авч талбайг чөлөөллөө.
Ватфорд болон Арсенал клубуудын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү.