Манчестер Сити хожил байгуулж хүснэгтийг ердөө хэдхэн цаг тэргүүллээ

Сурталчилгаа
Манчестер Сити хожил байгуулж хүснэгтийг ердөө хэдхэн цаг тэргүүллээ

 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Английн Премьер лигийн хүрээнд тун сонирхолтой тоглолтууд явагдлаа. Хүснэгтийг тэргүүлэгчид ээлжит тоглолтуудаа хийж өрсөлдөөн тун ширүүхэн явагдаж байна. Манчестер сити клуб Кристал Палас клубтэй 33 дахь тойргийн тоглолтоо хийн хожил байгуулснаар хүснэгтийг тэргүүлж эхэлсэн юм. Гэвч уг тоглолтоос хэдхэн цагийн дараа Ливерпүүл клуб 34 дэх тойргийн тоглолтоо Челси клубтэй хийн ялалт байгуулснаар хүснэгтийг дахин тэргүүлж эхэллээ. 

Английн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлэгчид

Манай сайт хүснэгтийг тэргүүлэгчдийн тоглолтуудыг цувралаар тоймлон хүргэж байна. 

Кристал Палас 1:3 Манчестер Сити

Энэ хоёр баг Премьер лигийн хүрээнд 18 удаа учраа тааран тоглоход дөрвөн удаад нь тэнцэж 11 удаад нь Манчестер Сити клуб хожоод байна. Тэдний сүүлийн таван удаагийн тоглолтуудын үр дүнг ажвал 2017 онд Манчестер Сити клуб Кристал Паласыг хоёр ч удаа 5:0-дсон байдаг. Харин өнгөрсөн онд Кристал Паласын хаалгыг гурван гоолоор "мялааж" хожсон байдаг бол энэ жил мөн тэр түүхийг давтаж гурван гоол хийн хожил байгууллаа. Энэ тоглолтын гол баатар бол Рахийм Стерлинг. Тэрээр тоглолтын 15, 63 дахь минутад дабль хийсэн бол Габриел Есүс 90 дэх минутад гоолдлоо. Харин Кристал Паласын Лука Миливожевик 81 дэх минутад нэр төрийн нэг гоолыг хийсэн байна. Манчестер Сити клубын хувьд хүснэгтийг тэргүүлэгч Ливэрпүүлээс нэг тоглолт дутуу байгаа ба тэд 34 дэх тойргийн тоглолтоо энэ сарын 20-ны өдөр Тоттенхам клубтэй хийх хуваарьтай байна. Хэрэв энэ тоглолтод хожил байгуулж чадвал тэд дахин хүснэгтийг тэргүүлэх юм.  

Критал Палас болон Манчестер Сити клубын тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0