Ливерпүүл хүндхэн учраагаа буулган авч хүснэгтийг тэргүүллээ

Сурталчилгаа
Ливерпүүл хүндхэн учраагаа буулган авч хүснэгтийг тэргүүллээ

 

Английн премьер лигийн сүүлийн тоглолтууд үнэхээр ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдсан хүснэгтийг тэргүүлэгчдийн тоглолтуудыг манай сайт цувралаар тоймлон хүргэж байгаа билээ. Манчестер сити болон Критал Палас клубуудын тоглолтын тоймыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Ливерпүүл 2:0 Челси

Энэ хоёр баг Премьер лигийн хүрээнд 54 удаа учраа тааран тоглож 14 удаа тэнцэж үлдсэн тоглолтуудад нь хоёр клуб тус тус 20 хожил аваад байна. Энд нэгэн сонирхолтой статистик байгаа ба 2012 оноос хойш Челси клуб Ливерпүүлийн Анфийлд цэнгэлдэхэд хожигдоогүй байсан юм. Мөн түүнчлэн сүүлийн хэд хэдэн удаа учраа тааран тоглосон тоглолтуудыг авч үзвэл тэд голцуу тэнцэж байсан ба хэрэв хожих бол Челси хожоод байсан юм. Харин энэ удаа тоглолт арай өөр дүнг харууллаа. Хоёрдугаар үе эхлээд Садио Мане (51 дэх минут), Мохаммед Салах (54 дэх минут) нар дараалсан гоолыг хийлээ. Ийнхүү хожил байгуулснаар Ливерпүүл клуб 34 дэх тойргийн дараа 85 оноотойгоор хүснэгтийг дахин тэргүүлэх болсон бол Челси клуб 66 оноотойгоор хүснэгтийн дөрөвт бичигдэж байна. Харин тэднээс нэг тоглолт дутуу гүйцэтгээд буй Манчестер Юнайтед клуб энэ сарын 21-ны өдөр Эвэртон клубтэй хийх тоглолтдоо ялалт байгуулбал хүснэгтэд Челси болон Манчестер Юнайтед клубуудын байрлал солигдоно. Мөн түүнчлэн хоёр ч тоглолт дутуу байгаа Арсенал клуб хүснэгтэд нэлээдгүй дээгүүр орж ирэх боломж бас бий. 

Ливерпүүл болон Челси клубуудын "гал гарсан" тоглолтын тоймыг хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0