Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №257 Radiohead, ‘Paranoid Android’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №257 Radiohead, ‘Paranoid Android’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Radiohead, ‘Paranoid Android’

‘Paranoid Android’ нь алдарт Radiohead хамтлагийн 1997 оны OK Computer цомогт орсон супер хит юм. Уг дууны видео клип нь хүүхэлдэйн зураглалаар хийгдсэн ч ёс бус дүрслэлтэй гэдэг үндэслэлээр АНУ-д нэвтрүүлэхийг нь хориглосон байдаг. Мөн түүнчлэн уг синглийн хавтасны зураглал ч бас их өвөрмөц болсон талаар тухайн үед хэвлэлээр шуугиж байлаа. Radiohead хамтлагийн Том Ёорк болон 1994 оноос хойш хамтлагийн бүхий л дизайн, зураглалыг гүйцэтгэж буй Станли Донвүүд нар хавтасны зураг, дизайныг гаргасан ба дөнгөж үзэг барьж сурж буй хүүхэд зурсан гэлтэй дүрслэлүүд байдаг. Хэрэв та сайн анзаарвал хавтасны дизайн дээр нэгэн бичиглэл байдаг нь "God loves his children, yeah!" буюу ‘Paranoid Android’ дууны хамгийн сүүлчийн мөр юм. Ерөөс ‘Paranoid Android’ дуу нь бүхэлдээ маш гүн гүнзгий агуулгатай уран бүтээл юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл