Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №273 Kanye West, ‘Jesus Walks’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №273 Kanye West, ‘Jesus Walks’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Kanye West, ‘Jesus Walks’

Америкийн реппер Кэни Вэстийн анхны The College Dropout цомогт багтсан ‘Jesus Walks’ дуу нь гурван өөр видео клиптэй дуу юм. Энэ нь Кэни Вэстийн маркетинг байсан бөгөөд маш амжилттай хэрэгжсэн байдаг. 47 дахь удаагийн Гремми наадмаас шилдэг реп дуу шагналыг хүртэж "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад багтана гэдэг уг дууны чадал чансааг илтгэж буй хэрэг бизээ. Дуучин Кэни Вэстийн хувьд 21 дүгээр зууны хамгийн олон хувь цомгоо борлуулсан уран бүтээлчийн нэг бөгөөд дэлхий даяар нийт 135 сая хувь бичлэг борлуулж чаджээ. Мөн түүнчлэн 21 удаа Гремми наадмын шагнал хүртсэн нь өөрийн үеийнхэн дундаа хамгийн олон удаа энэхүү шагналыг хүртсэн нэгэн болсон байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл