ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээнийн медалийн барилдаан

Сурталчилгаа
ШУУД: Жүдо бөхийн Екатеринбургийн их дуулга тэмцээнийн медалийн барилдаан

 

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж байгаа ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдсан юм.

Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй Б.Ганхайч дараах барилдаануудыг хийж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

  • Эхний тойрогт Марокко улсын жүдоч Софиа Беллаттартай барилдан торгуулиар цэвэр ялсан.
  • Хоёрдугаар тойрогт Их Британийн шилдэг жүдоч Алис Шлесингертэй барилдан даралтаар цэвэр ялсан.Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Хэсгийн аваргын төлөө Канадын шилдэг жүдоч Катерине Пинардад нэмэлт цагт ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм.
  • Дагах барилдаанд Нидерландын шилдэг жүдоч Санне Вермийртэй маш хүнд барилдааныг хийн нэмэлт цаг дээр торгуулиар цэвэр яллаа. Санне Вермийрийн хувьд өнгөрсөн жил 21 хүртэлх насны ДАШТ-д түрүүлсэн тамирчин юм. Уг барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Хүрэл медалийн төлөө яг одоо Израйлын Гили Шариртай барилдана. 

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0