Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн их дуулга тэмцээнд 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өчигдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдаж эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай долоон бөх барилдах юм. Манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж буй Б.Ганхайч эхний тойрогт Марокко улсын жүдоч Софиа Беллаттартай барилдан торгуулиар цэвэр ялсан бол хоёрдугаар тойрогт Их Британийн шилдэг жүдоч Алис Шлесингертэй барилдан даралтаар цэвэр яллаа. Б.Ганхайч өмнө нь Алис Шлесингертэй 2016 онд Самсуны гран при тэмцээнд учраа тааран ялагдаж байсан удаатай.
Уг барилдааны бичлэгийг хүлээн авч үзнэ үү.