25 жилийн дараа дахин хит болсон "Beat it"
25 жилийн дараа дахин хит болсон "Beat it"

 

Манай сайтын хөгжмийн мэдээллийн алба эрхэм үзэгч, сонсогчдодоо зориулан "Cover Songs" цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар "Попын хаан" домогт Майкл Жексоны алдарт "Beat it" дууг онцолж байна. Бид энэхүү булангаараа алдартай дуунуудын шинэчлэн найруулсан ковер дуунуудыг уг дууны эх хувьтай нь харьцуулан танд мэдээлэл хүргэдэг билээ.

"Beat it"

Манай сайтын хөгжим мэдээллийн албанаас тогтмол цувралаар үзэгч, сонсогчиддоо хүргэдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтын өнөө өглөөний дугаараар Попын хааны шилдэг хит дуу болох Beat it дууг та бүхэндээ хүргэсэн билээ. Энэ нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Beat It дуу нь поп хөгжмийн түүхэнд гарсан хамгийн амжилттай, маш олон шагналыг хүртсэн дуу, хамгийн олон хувь борлогдсон сингл юм. Зөвхөн энэ дуу, түүний клип Thriller цомгийг бүх цаг үеийн хамгийн олон хувь борлогдсон цомог болоход чухал үүрэг гүйцэтгэснээс гадна уг дууны гитарын гоцлолыг гүйцэтгэсэн Эдди Ван Хелинийг шилдэг гитарчин болохыг олонд таниулж өгсөн юм. 

2008 онд бүх цаг үеийн хамгийн олон хувь борлогдсон Thriler цомгийн 25 жилийн ойд зориулан The Black Eyed Peas хамтлагийн дуучин will.i.am "Beat it" дуунд ремикс хийж тус хамтлагийн дуучин Ферги дуулсан байдаг.  

Мөн 2008 онд америкийн рок хамтлаг болох Fall Out Boy хамтлаг уг дууг ковер хийн дуулсан нь тухайн үедээ мөн л хит болж хит жагсаалтуудыг тэргүүлж байлаа. 

Beat it дууны нэгэн хөгжилтэй видео эвлүүлгийг та бүхэндээ сонирхуулж байна.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл