Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №344 Michael Jackson, ‘Beat It’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №344 Michael Jackson, ‘Beat It’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Michael Jackson, ‘Beat It’

"Попын хаан" Beat it

"Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтад магадгүй хамгийн олон уран бүтээл нь орсон дуучин бол "Попын хаан" Майкл Жексон байж мэднэ. Бид өмнө нь "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралаараа "History" амьд тоглолт болон Попын хааны талаар танилцуулж байсан билээ. Энэхүү нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Майкл Жексоны зургаа дахь студийн Thriller цомогт багтсан алдарт Beat it дуу нь видео клипээрээ маш алдартай байж мэднэ. Учир нь уг дууг сонсох бүрийд уг видео клип нь нүдэнд харагдах шиг болдог. Магадгүй зөвхөн энэ клип Thriller цомгийг бүх цаг үеийн хамгийн олон хувь борлогдсон цомог болоход нөлөөлсөн байж мэднэ. Дууг чимэх домогт гитарчин Ван Халений гитарын гоцлол үнэхээр гайхамшигтай. Beat it дуу нь 1983 онд нийтэд цацагдсан даруйдаа Биллбордын шилдэг 100 жагсаалтыг тэргүүлж Гремми наадмаас оны шилдэг бичлэг, Шилдэг эрэгтэй дуучин зэрэг төрлүүдэд шагнал хүртсэн байдаг. Мөн түүнчлэн American Music Awards-аас хоёр ч шагнал хүртсэн байна. 

www.livetv.mn сайтын хөгжим мэдээллийн албан энэ өдрийг Попын хаанд зориулахаар нийтлэлүүдээ бэлтгэж байгаа бөгөөд өдөр цайны цагийн амралтад тань Beat it дууны ковер хувилбаруудыг үзэгч, сонсогчиддоо хүргэх юм. Мөн үдшийн амралтад тань Майкл Жексоны бас нэгэн агуу тоглолтыг хүргэхээр ажиллаж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл